АНУ Венесуэлийн идэвхтнүүдийг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 17

АНУ-ын цагдаа нар Вашингтон дахь Венесуэлийн Элчин сайдын яам руу нэвтэрч, идэвхтнүүдийг нь баривчилжээ. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро үүнд хатуу шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлэв. Идэвхтнүүд Элчин сайдын яамаа сөрөг хүчний талынхнаас хамгаалж байсан аж.

Николас Мадуро “Энэ бол олон улсын эрхзүйг зөрчсөн явдал” гээд НҮБ-д хандахаа мэдэгджээ. Тэрбээр “Twitter”-тээ “АНУ-ын цагдаа нар Венесуэлийн Дипломат төлөөлөгчийн газар руу нэвтэрсэн үйлдэл бол хүлээн зөвшөөршгүй явдал” гэж жиргэсэн байна. Мөн уг хууль бус үйлдэл нь Венийн конвенцийг зөрчиж байгаа явдал учир энэ талаар НҮБ-д мэдэгдэх болно гэжээ.

АНУ-ын Засгийн газар Вашингтон дахь Венесуэлийн Элчин сайдын яаманд хэд хэдэн баривчилгаа явуулсан байна. Николас Мадуро Вашингтонд хандан Венесуэлийн Элчин сайдын яамны хувийн нууцлалд халдахгүй байхыг уриалжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top