Нэг сая орчим гутал, 370 мянга гаруй шүдний сойз зэрэг нийт 414 сая ширхэн хуванцар эд зүйлс Энэтхэгийн далайн Кокос Кийлинг арлуудын эрэг дээр хөглөрч байгаа тухай Scientific Reports сэтгүүлд нийтэлсэн байна. Австралийн газар нутаг болох тус арлууд дээр 500 орчим хүн амьдардаг ч 238 тонн хуванцар эд зүйлс хуримтлагдсан байна.
Австралийн Перт хотоос 2750 км зайд орших эзэнгүй голдуу 27 бүлэг арал жуулчдын дунд “Австралийн сүүлчийн диваажин” гэдгээрээ алдартай.
“Эдгээр хуванцар хог хаягдлын ихэнх хэсгийг гол төлөв ус, ундааны хуванцар сав, соруул, гутал, улавч эзэлж байна” гэж энэхүү судалгааг удирдсан, Тасманийн их сургуулийн далайн экологи судлаач Женнифер Лаверс ярьж байна. Кокос Кийлинг шиг диваажин хэмээгддэг арлууд там болон хувирч байгаа бид харж байна гэж тэрбээр өгүүлэв.
2017 онд тэрбээр Номхон далайн өмнө хэсгийн Хендерсон арал дээр мөн судалгаа хийж байсан бөгөөд тус арал дэлхий дээрх хуванцар хогоор хамгийн их бохирдсон арал болохыг тогтоож байжээ.
Кокос Кийлинг арлууд Хендерсон арлыг бодвол харьцангуй бага бохирдсон хэдий ч хэмжээний хувьд хамаагүй их байгааг судалгаа харуулж байна. Хендерсон арлуудад 38 сая ширхэг буюу 17 тонн хуванцар эд зүйлс хуримтлагдсан байжээ.
Зөвхөн 2010 онд гэхэд 12.7 сая тонн хуванцар хог манай гарагийн далайд хаягдсан гэнэ. Энэ нийт 5.25 их наяд ширхэг хуванцар эд зүйлс гэсэн үг юм, гэж тэрбээр онцоллоо.
Энэ эмгэнэлт нөхцөл байдлыг шийдвэрлэх цорын ганц зам нь хуванцар эд зүйлсийн үйлдвэрлэл, хэрэглээг багасгаж, хог хаягдлын менежментийг сайжруулах явдал юм.
Сэтгэгдэл ( 1 )
Миний нэр Хатагтай Матильда ЛЕСОПОСРЕРС, би санхүүч мэргэжилтэй хүн. Зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол, Бид эргэн ирэх боломжтой хэн нэгэнд зээл санал болгодог Бид 5000-50000 евро санал болгож байна Манай жилийн хүү 2% байна Бид танд тодорхой чиглэлээр туслах болно: * Хувийн зээл * Хөрөнгө оруулалтын зээл * Авто зээл * Ипотекийн зээл Бусад газар ..... И-мэйлээр холбоо барина уу: matildalecoustre@gmail.com whatsapp: 22 995 414 913