БНСУ-ын Гадаад хэргийн яамнаас олон улсын арга хэмжээний үеэр үрчийсэн Төрийн далбаа мандуулсан хэрэгт хариуцлага хүлээлгэн, ёслолын албаны нэгэн томоохон албан тушаалтныг ажлаас нь халснаа мэдэгдлээ.
Өнгөрсөн долоо хоногт Сөүлд болсон Өмнөд Солонгосын Гадаад хэргийн дэд сайд Чо Хён, Испанийн Гадаад Хэргийн дэд сайд Фернандо Валенсуэл нарын уулзалтын үеэр Өмнөд Солонгосын далбаа үрчийсэн, өнгө зүс муу байгаа нь хэвлэл мэдээллийн дуранд өртсөн юм.
Сүүлийн хэдэн сард БНСУ-ын Гадаад хэргийн яам шүүмжлэлд их өртөж байгаа. Тус яамны эмэгтэй сайд Кан Гён Хва саяхан Латви, Эстон, Литва гэсэн Балтийн гурван орныг Балканы гурван орон гэж алдаж нэрлэсэн тул Латвийн Сөүл дэх ЭСЯ-наас эсэргүүцэл илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Айлыын хүүхдүүд ийм айхтар хариуцлага дэг журамтай байхад манай хүүхдүүд яаж байна. Улсаа хувааж идчээд л хээв нэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд гэдсээ илээд, хариуцлагагүй нэгнийхээ толгойг илээд, хувааж идэхийн дон шүглээд л гүйлдээд байдаг