ОХУ-ын Халимагийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч Бату Хасиков дарга нарыг машинаас буулгаж, дугуйнд суулгах ажил эхлүүлжээ.
“Бат хаан” хочит Бату дугуй унаж байгаа зургаа инстаграм хуудсандаа оруулж, өөрөө үлгэр жишээ үзүүлсэн байна.
“Унадаг дугуй Халимагт юуны өмнө дарга нарын дунд трэнд болно гэдэгт итгэлтэй байна. Манайх Европ биш, Москва биш. Дугуйгаар ажлаа амжуулж болно” гэж бичжээ.
Өнгөрсөн гуравдугаар сард Халимагийн тэргүүн Алексей Орлов ажлаа өгсөн. Түүний оронд Ерөнхийлөгч В.Путин кикбоксын алдарт тамирчин Бату Хасиковийг томилсон билээ.
Сэтгэгдэл ( 1 )
яг зөв