Мадуро сөрөг хүчинтэй хэлэлцээр хийхэд бэлэн

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 26

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро сөрөг хүчний тэргүүн Хуан Гуаидотой Ослод хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.

“Манай төлөөлөгчид Осло руу очиж, зөвшилцөлд хүрэх алхам хийхэд бэлэн байна” гэж Боливарын бүгд найрамдах улсын Ерөнхийлөгч “Twitter”-тээ жиргэсэн байна.

Мадуро мөн Норвегийн Засгийн газарт Венесуэлд энх тайван, тогтвортой байдал тогтооход хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлжээ.

Норвегийн Гадаад хэргийн яамны төлөөлөгчид Ослод Мадуро, Гуаидо нартай Венесуэлийн хямралыг шийдвэрлэх талаар ярилцахаа мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top