АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй хийсэн хэлэлцээнийхээ дараа хэвлэлийн бага хурал хийв. Тэрбээр энэ үеэрээ АНУ Ираны дэглэмийг өөрчлөх санаа зорилго агуулаагүйг хэлжээ. “Бид цөмийн зэвсэггүй болох үйл хэргийн төлөө л хичээж байна” гэж Трамп хэлсэн байна.
Тэрбээр өмнө нь Иран АНУ-тай хэлэлцээр хийхэд бэлэн байгаа бол Вашингтон тэдний хүсэлтийг дуртай хүлээж авна гэдгийг хэлж байсан юм.
Тэгвэл Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф Тегеран дайныг хүсэхгүй байгааг хэлээд АНУ-тай зэвсэгт мөргөлдөөн гаргахаас зайлсхийж чадна гэдэгтээ итгэлтэй байгаагаа онцолжээ. Түүний мэдэгдлийг шинжээч нар АНУ эхлээд сөргөлдөж эхэлвэл Иран улс хамгаалалт хийж чадахаар байна гэж дүгнэж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )