Филиппинд ослоор 60 хүн гэмтэж бэртжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 27

Филиппиний хойд хэсэгт өнөөдөр /2019.05.27/ автобус ачааны машинтай мөргөлдөж, хоёр хүн амиа алджээ. Гэмтэж бэртсэн хүмүүсийн тоог 60 орчим гэж зарласан талаар “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна. Хоёр жолооч ослын газарт амиа алдаж, гэмтэж бэртсэн зорчигчдын долоогийнх нь биеийн байдал хүнд байгаа аж.

Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар ачааны машины жолооч жолоодлогоо алдсанаас болсон гэж тогтоожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top