Венесуэлийн төлөөлөгчид хэлэлцээгээ үргэлжлүүлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 29

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн болон тус улсын сөрөг хүчний төлөөлөгчид Норвегийн нийслэл Осло хотод хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр болжээ. Өнгөрсөн даваа гарагт эхэлсэн хэлэлцээ 3-4 хоног үргэлжлэх төлөвтэй байгаа талаар “RT” агентлаг мэдээлсэн байна. Талуудын яриа хэлэлцээ хэзээ дуусах нь тодорхойгүй байгаа аж.

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Норвегийн эрх баригчдад хандан  тус улсын хямралыг зохицуулахаар хичээл зүтгэл гаргаж байгаад нь талархлаа илэрхийлжээ. Талууд Ослод сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдогийн тавьж буй сонгууль явуулах шаардлагын талаар хэлэлцэж байгаа аж. Мадуро сөрөг хүчинтэйгээ хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн билээ.

Талуудын яриа хэлэлцээг Норвегийн дипломатч Даг Нюландер зуучилж байгаа гэнэ. Норвегийн талаас яриа хэлэлцээний өмнө төлөөлөгч илгээж, асуудлыг хэлэлцэхэд тусална гэдгээ илэрхийлж байсан билээ. Норвегийн дипломатч Даг Нюландер нь 2016 онд Колумбын Засгийн газар болон хэт зүүний үзэлт босогчдын хэлэлцээрт гол үүрэг гүйцэтгэсэн байна. Талууд энхийн гэрээ байгуулж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top