ТОЙМ: Украин улс Крымийг буцааж авч чадах уу?

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 05

Украины шинэ Ерөнхийлөгч Владимир Зеленский Крымийн хойгийг ОХУ-аас буцааж авах талаараа мэдэгдсэн билээ. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сарын 20-нд Ерөнхийлөгчийн тангарагаа өргөсөн юм. НАТО, Европын холбоо зэрэг олон улсын том эвслүүд ч түүнтэй санал нэг байгаа билээ. НАТО өнгөрсөн долоо хоногт ОХУ-д хандан Крымийг тайван орхихыг уриалж, хууль бусаар эзэмшилдээ авсан тус хойгийг Украинд эргүүлж өгөхийг хүссэн юм. Тэгвэл Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Бельгийн нийслэл Брюссель хотод айлчлах үеэрээ НАТО болон Европын Холбооны өндөр албан тушаалын хүмүүстэй Крымийн хойгийг буцаан авах стратегийг хэлэлцэх гэнэ. Энэ талаар түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Юлия Мендель мэдэгджээ. Тэрбээр “Украины засаг захиргаа Крымийн талаар мартсан гэж бүү бодоорой. Бид Крымийн хойгийн асуудлаар байнга зөвлөлдөж байна. Тодорхой шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх болно. Бид ил тод байхыг хүсэж байгаа ч шийдвэр гарахаас өмнө цуу яриа гаргахыг хүсэхгүй байна” гэжээ.

Владимир Зеленскийн хилийн чанадад хийх анхны айлчлал өчигдөр эхэлсэн байна. Уг айлчлалын талаар олон улсын хэвлэлүүд “Зеленский Европт Крымийг хэрхэн эргүүлж авахаа хэлэхээр явлаа”, “Крымийг буцааж авах стратегитэй айлчлал” гэх зэргээр мэдээлжээ. Ерөнхийлөгч болж чадсан жүжигчний айлчлалаас юу хүлээх вэ?

Европын холбоо болон НАТО-той санал солилцоно

Украины Ерөнхийлөгч энэ сарын 4-5-нд Европын зөвлөлийн ерөнхийлөгч Доналд Туск, Европын комиссын дарга Жан-Клод Юнкер болон НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг нартай уулзалт хийх аж. Түүний хэвлэлийн албанаас мэдээлснээр Зеленский Европын холбоо болон НАТО-гийн хамтрагч нартаа Украины зүүн хэсгийн аюулгүй байдлын асуудлаар “мэдээлэх” гэнэ. Мөн Донбасс дахь тогтворгүй байдлыг зөөлрүүлэх арга зам, Украины цаашдын шинэчлэлийн талаар ЕХ болон НАТО-гийн төлөөлөгч нартай санал солилцох юм байна.

Украины шинэ Ерөнхийлөгч түүнчлэн одоо Киевт боловсруулагдаж буй Крымийг буцааж авах тодорхой стратегийн талаар хэлэлцэнэ. Барууны улстөрчдийн анхаарлыг татаж байгаа сэдвүүд нь тодорхой. Тэд Киевээс цогц шинэчлэл, авлигын эсрэг бодит тэмцэл, Минскийн гэрээг мөрдөх зэргийг хүлээж буй. Энэ талаар Зеленскийд Германы Гадаад хэргийн сайд Хайко Маас, Францын Гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан нар Киевт очихдоо хэлжээ. Тэд Зеленскийтэй Донбасст нөхцөл байдлыг зөөлрүүлэх Минскийн гэрээг хэрхэн “амь оруулах” талаар хэлэлцсэн байна. Дипломатууд Украины Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтаа маш ач холбогдолтой болсон гэж дүгнэжээ. Үүнээс гадна Гадаад хэргийн сайд нар Зеленскийд Герман болон Франц улс Украиныг дэмжсээр байх болно гэж итгүүлсэн гэх.

Барууны гол зочин

Барууны лидерүүд одоо Зеленскийг зочноор идэвхтэй урьж байгаа. Гэхдээ ийм “баяртай үйл явдал”-ыг төсөөлөхөд бэрх байсан үе саяхан. Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тэд Зеленскийн өрсөлдөгч Петр Порошенког дэмжиж буйгаа ойлгуулж байжээ. Порошенко санал хураалтын өмнөхөн Брюссельд “гэнэт” айлчилсан аж. Киевийн төлөөлөгч нарыг ЕХ-ны гурван өндөрлөг болох Еврокомиссын дарга, Европын зөвлөлийн ерөнхийлөгч, Европын парламентын тэргүүн нар угтаж авчээ. Түүнийг Францын Ерөнхийлөгч, Германы Канцлер нар мөн хүлээж авсан байна. Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дараа нь Ангела Меркелийг Украины сонгуулийн кампанит ажилд нөлөөлж, хоёр нэр дэвшигчийн нэгийг дэмжсэн гэж шүүмжлэн бичиж байв.

Сонгуулийн өмнө Зеленский зөвхөн Францын Ерөнхийлөгчид л “хүлээн зөвшөөрөгдөж” байжээ. Түүний хэлж буйгаар Эммануэл Макрон улс төрийн нөхцөл байдал нь бүрдэхээр Нормандын хэлэлцээг хийхэд бэлэн байгаа аж. Залуу улстөрчтэй уулзах хүсэлгүй байсан Ангела Меркель Зеленскийг ялалт байгуулахад хамгийн түрүүнд баяр хүргэсэн хүмүүсийн нэг байжээ. Канцлер холбоотон орондоо шинэчлэл хийхэд нь идэвхтэй туслахаа ч амалсан байна. Тэрбээр “Герман улс Украины бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг дэмжинэ” гэж нэмж хэлжээ.

Өнгөрснийг сануулах нь

Барууны улстөрчид Украины удирдагчтай танилцаж байхад Европын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүний талаар шоглон бичиж байгаа. Сонгуулийн кампанит ажлынх нь үеэр түүний багийг бодит бус амлалт өгч байна гэжээ. Зеленскийг улс төрийн туршлагагүй гэж, мөн Доналд Трамптай ч зүйрлэж байв.

Тангараг өргөснийх нь дараа ч нөхцөл байдал гойд өөрчлөгдсөнгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хошин урлагийн жүжигчин асанд урьдын адил эргэлзсээр. Герман, Францын хэвлэлүүд нийтлэл бүртээ Зеленский бол хошин урлагийн жүжигчин гэдгийг сануулдаг. Жишээ нь, “Le Monde” сонин саяханы нэгэн нийтлэлдээ Украины Ерөнхийлөгчийг “өндөр нисдэг популист” гэжээ.

Яагаад заавал Брюссель гэж?

Зеленский АНУ-тай муугүй харилцаатай. Энэ нь Америкийн хэвлэлүүд түүнийг шоглох нь бага байгаагаас харагдана. Эцэст нь Зеленский Вашингтонд айлчлах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Брюсселийн дараа Украины Ерөнхийлөгчийг Берлин, Оттава хүлээж байгаа нь тодорхой болжээ.

Украины өмнөх Ерөнхийлөгч Петр Порошенко ч мөн эхлээд Европт айлчилж байжээ. Шинжээч нар “Энэ бол маш чухал айлчлал. Учир нь Зеленский шинэ хүн, тэр Брюссельд сайн мэддэг Украины улс төрийн тойрогтой хамааралгүй” гэжээ. Тэд магадгүй Порошенкогоос залхсан байх. Түүний шинэчлэлт, авлигатай хийх тэмцэл нь удаан байсан. Харин Зеленский түүнээс огт өөрөөр хийнэ гэдгээ мэдрүүлэх хэрэгтэй. Тэр чадна гэдгээ харуулах ёстой. Түүний анхны айлчлалыг дэлхий нийтээр ажиглаж байгаа.

ОХУ-д тавьсан шаардлага

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тангарагаа өргөхдөө “Үл итгэгчид миний ярьж байгааг уран зөгнөл, боломжгүй зүйл гэж хэлнэ. Гэхдээ бид нэгдэж, боломжгүй зүйлийг ч хийнэ” гэсэн билээ. Тэрбээр мөн дэлхий дахинд байгаа бүх украинчууддаа хандан шинэ, хүчирхэг, амжилттай Украиныг бий болгоход бэлэн байгаа бүх хүнийг Украинд баяртайгаар хүлээж авахаа мэдэгдсэн юм. Мөн улс орноо авлигаас ангижруулж, Донбасст энх тайван тогтоохоо амлаж буй.

Зеленский Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныхаа дараа “Зөвлөлтийн дараах улсуудад хандаж хэлэхэд, биднийг хараарай. Боломжгүй зүйл гэж байхгүй” гэсэн билээ. Түүнийг тангарагаа өргөсний дараахан НАТО урьдын адил Крымийг Оросын харьяаных гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж, ОХУ-ыг Крымийн хойгийг тайван орхихыг уриалсан юм. Мөн Украины зүүн хэсэгт дайчдыг дэмжихгүй байхыг уриалсаар байх болно гэдгээ мэдэгджээ.

Түүнчлэн Владимир Зеленский болон НАТО Оросын хилээр хууль бусаар нэвтэрсэн гэж баривчлагдсан Украины далайчдыг суллахыг шаардаж буй. 2018 оны арваннэгдүгээр сард Оросын хилээр хууль бусаар нэвтэрсэн гэж баривчлагдсан 24 далайчин, гурван хөлөг онгоцыг нэн даруй суллахыг Далайн тухай хууль тогтоомжийн олон улсын шүүхээс мөн шаарджээ. ОХУ Украины хөлөг онгоц болон цэргийн алба хаагчдын эсрэг цэргийн хүч хэрэглэхийг НАТО хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ удаа дараа илэрхийлсэн билээ. Харин ОХУ-ын зүгээс эдгээр асуудлаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Крымийн хойг нь 2014 оны гуравдугаар сард явагдсан бүх нийтийн санал хураалтаар оршин суугчдын дийлэнх нь Крымийг ОХУ-д нэгдэхийг дэмжиж байна гэж санал өгснөөр Оросын харьяанд орсон билээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.91.155) 2019 оны 06 сарын 16

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
matilda(41.138.91.155) 2019 оны 06 сарын 16

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
matilda(41.138.91.155) 2019 оны 06 сарын 16

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top