Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев парламентын хурал дээр Төрийн тэргүүний албан тушаалаа яагаад өгөх болсон талаараа тайлбарлсан байна. Казахстаныг 30 орчим жил удирдсан Назарбаев гуравдугаар сарын 20-нд гэнэт албан тушаалаа орхиж байгаагаа зарласан. Түүний оронд парламентын дээд танхимын дарга Касым-Жомарт Токаев томилогдсон билээ. Энэ сарын 9-нд Казахстанд Ерөнхийлөгчийн сонгууль болох бөгөөд Токаев тэргүүтэй есөн нэр дэвшигч өрсөлдөнө.
Назарбаев “Би улс эх орныхоо тогтвортой байдлын төлөө ажлаа өгсөн. Казахстаны ирээдүйн төлөө, 30 жил баримталсан үзэл бодлынхоо төлөө би ийм шийдвэр гаргасан. Олон улс орны удирдагчдаас захидал хүлээн авлаа. Засгийн эрхийг хэрхэн шилжүүлэх ёстойг бид дэлхий дахинд харуулсан” гэж хэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )