ШХАБ-ын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалт энэ сарын 14-15-нд Кыргызстаны нийслэл Бишкек хотод болно. Кыргызстаны Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековын хэвлэл мэдээллийн албанаас “ШХАБ-ын төрийн тэргүүдийн дээд хэмжээний уулзалтаас гадна Аюулгүй байдлын зөвлөл, Гадаад хэргийн яам, Батлан хамгаалах яамны төлөөлөгчдийн хурал болно. Мөн соёл урлаг, спортын олон арга хэмжээтэй” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Дээд хэмжээний уулзалтад ОХУ, Казахстан, Хятад, Тажикистан, Узбекистан, Энэтхэг, Пакистан болон ажиглагч улсуудын (Афганистан, Беларусь, Иран, Монгол) төрийн тэргүүд ирэх болсон байна. Уулзалтын үеэр 20 орчим хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах юм.
ШХАБ нь Евразийн улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын байгууллага бөгөөд БНХАУ, Казахстан, Кыргызстан, ОХУ, Тажикистан, Узбекистан, Энэтхэг, Пакистан гэсэн найман гишүүнтэй.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд үг хэлж, Монгол-Орос-Хятадын Төрийн тэргүүн нарын V уулзалтад оролцоно.
Сэтгэгдэл ( 0 )