Доналд Трамп БНСУ-д айлчилна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 11

АНУ-ын Ерөнхийлөгч США Доналд Трамп энэ сарын сүүлээр БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын нарийн хуваарь гараагүй ч энэ сарын 28-29-нд Японы Осакад болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын өмнө болох шинжтэй.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр талууд дипломат шугамаар айлчлалын хөтөлбөрийн талаар хэлэлцэж байгаа гэнэ. Хоёр Ерөнхийлөгчийн хэлэлцэх асуудлын сэдэвт Хойд Солонгосын цөмийн зэвсэг гол байр эзлэх юм. Энэ нь Ерөнхийлөгч Мүн Жэ Ин албан тушаалаа авсанаас хойш найм дахь АНУ, БНСУ-ын дээд хэмжээний уулзалт. Сүүлийн уулзалт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-нд Америкийн нийслэлд Цагаан Ордонд болж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top