Черногорын парламентиас Төрийн бэлгэ тэмдэг болох төрийн дуулал, сүлд, далбааны тухай хуулиа шинэчлэн өөрчиллөө. Хэрэв төрийн бэлгэ тэмдгүүдийг гутаан доромжилж, үл хүндэтгэвэл 20 мянга хүртэлх еврогоор торгож байхаар болжээ. Хуулийн төслийг парламентын 81 гишүүний 43 нь дэмжсэн байна.
Төрийн бэлгэ тэмдгийг доромжилсон тохиолдолд хуулийн этгээд 1-20 мянган евро, хувь хүн 300-2000 евро, хувиараа бизнес эрхлэгчид 300-6000 еврогийн торгууль төлнө. Черногор улсын нэр хүндийг гутаасан бол сүлд, төрийн далбааг уран бүтээл, хичээл сургуульд ашиглаж, хэрэглэхийг хориглолоо. Далбаа, сүлдийг өөрчлөх болон газар шүргүүлсэн тохиолдолд ч торгоно. Шинэ хуулиар төрийн далбааг төрийн бүх байгууллагын барилга дээр мандуулахыг үүрэг болгожээ.
Сэтгэгдэл ( 0 )