Ши Жинпин элчин сайдуудаа солив

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 14

“Хятад улсын дарга Ши Жинпин Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны тогтоолыг үндэслэн,  гадаадад суугаа элчин сайд нарыг чөлөөлж, шинээр томиллоо” гэж Синьхуа агентлаг мэдээллээ.

Үүнд: Чэн Юн-Ухаг Япон улсад суугаа БНХАУ-ын онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдын тушаалаас буулгаж, оронд нь Күн Шюань-Иүг,  Тан Вэйбинийг  Бүгд Найрамдах Кот д’Ивуар Улсад суугаа БНХАУ-ын онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдын тушаалаас буулгаж, Ван Лийг Код-д'Ивуард суух Элчин сайдын тушаалд,  Данийн Вант улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Дэн Иний оронд Фэн Тег томилжээ.

Мөн Ирланд, Нидерланд, Итали, Мексик, Антигуа ба Барбуда улсуудад БНХАУ-ыг төлөөлж байсан элчин сайдуудаа эргүүлэн татаж, томоохон өөрчлөлт хийжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bi(14.63.102.20) 2019 оны 06 сарын 14

mongoliinhiigoo bas solison.

0  |  0
bi(14.63.102.20) 2019 оны 06 сарын 14

mongoliinhiigoo bas solison.

0  |  0
Top