“Канадын нийслэл Оттава хот сая дахь иргэнээ хүлээн авлаа” гэж тус улсын Статистикийн газраас албан ёсоор мэдэгдлээ. Энэ долоо хоногийн эхээр хөдөө орон нутгийн 28 хүн Оттавад шилжин суурьших эрх авснаар Оттава ийнхүү сая иргэнтэй хотын эгнээнд орсон байна.
Хотын дарга Жим Уотсон “Сая иргэнтэй хот болсноор бидний бодлого ч өөрчлөгдөнө. Зам сүлжээ, нийтийн унааны асуудалд онцгой анхаарна. Энэ зун Оттава метротой болно” гэж сэтгүүлчдэд мэдээллээ. Оттава хотын ард иргэд “Саятан хотын баяр”-аа өнөөдөр /2019.06.14/ хийх гэнэ.
Канад улс ийнхүү сая хүн амтай дөрвөн хоттой боллоо. Оттавагаас гадна Калгари, Монреаль, Торонто хотууд сая илүү хүн амтай. Ойрын үед 932 мянган хүн амтай Эдмонтон саятны эгнээнд шилжих болно.
Сэтгэгдэл ( 1 )
ontario l goe