Саудын Арабын гүнж Францад шийтгэгдэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 14

Саулын Арабын Эзэн хааны охин, гүнж Хасса бинт Сальман ирэх сарын 9-нд Францын шүүхээс ял сонсож магадгүй байна. Хасса бинт Сальман Парис дахь байрыг нь засаж байсан ажилчныг бие хамгаалагчаараа зодуулсан хэрэгт холбогдоод байгаа гэнэ. 

Энэ хэрэг 2016 оны есдүгээр сард Францын нийслэл Парис хотын 16 дугаар тойрог дахь байшинд болжээ. Засварын ажилчин ирээд байрны зургийг авч эхлэхэд бинт Сальман түүнийг шар хэвлэлд зарах зорилгоор зураг авлаа гэж сэрдэн, хамгаалагчдаа түүнийг зодохыг тушаасан байна. Бие хамгаалагч ажилчныг зодож, камерийг нь булаагаад зогсохгүй, Хасса бинт Сальманы хөлийг хүчээр үнсүүлсэн байна. Бие хамгаалагч мөн зэвсэглэсэн халдлага, дээрэм, амь насанд халдахыг завдсан хэргээр шийтгүүлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top