Жил бүрийн зургаадугаар сарын 14-нд Америк улс Төрийн далбааны өдрөө хүндэтгэлтэйгээр тэмдэглэдэг. Хүний эрхийн төлөө тэмцэл идэвхжсэн өнөө үед энэ баярыг янз бүрээр тэмдэглэн өнгөрөөдөг болсон билээ.
Израиль, Герман, Бразил, Латви улсуудад суугаа АНУ-ын ЭСЯ-наас Төрийн далбааны өдрийг тохиолдуулан, ЛГБТ хөдөлгөөнийг дэмжсэн өнгөтэй далбаа мандуулах зөвшөөрөл Засгийн газраасаа хүсжээ. Учир нь зургаадугаар сар мөн ЛГБТ байгууллагын бахархлын сар юм. Гэвч Ерөнхийлөгч Доналд Трамп зөвшөөрсөнгүй.
Харин Элчин сайд нар хоригийг дагасан ч янз бүрийн аргаар ЛГБТ-г дэмжсэн арга хэмжээ явуулсан байна. Үүнийг дэлхий дахинд “Элчин сайд нар Трампын эсрэг бослого гаргалаа” гэж нэрлэсэн юм.
Израйлийн Тель-Авив дахь АНУ-ын ЭСЯ байшингаа хурц өнгеөр будаж, эсэргүүцлээ илэрхийлсэн.
БНСУ-ын Сөүл, Энэтхэгийн Ченнаи, Норвегийн Осло дахь дипломат төлөөлөгчийн газар Төрийн далбааны арын хананд ЛГБТ далбаа хадсан байлаа.
Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ хашаандаа ЛГБТ далбаа хадаж, тус хөдөлгөөнийг дэмждэгээ илэрхийлжээ.
Балба дахь АНУ-ын Элчин сайд Рэнди Берри Twitter-тээ төрийн далбаагаа ч хүндэлнэ, хүний эрхийг ч хамгаална гэж мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
trumin tvmen zoboo..