Энэ сарын 26-30-нд ОХУ-ын Тувад дэлхийн шилдэг 13 бөө цуглаж, эх дэлхийн төлөө ёслол үйлдэнэ. Гурав дахь удаагаа явагдаж байгаа тус наадмыг Тувагийн бөө Николай Ооржак зохион байгуулж байна.
Наадам Кызыл хотоос есөн км зайд Енисей мөрний эрэгт орших “Бий-Хем” гэр цогцолборт явагдана. Бөө мөргөл, ёс заншлаас гадна ардын уран бүтээлчид мастер хичээл явуулна. Мөн бөө мөргөлөөр мэргэшсэн эрдэмтэн мэргэд гадаад дотоодын жуулчидтай уулзалт яриа хийх юм.
Дэлхийн шилдэг 13 бөөд Сибирийн Станислава, Буриадын Базар Томжей, Тувагийн Ак-Кара, Николай Оржак, Амир Оржак, Шончалай Ховенмей, Сара Каадыр-Ооловна Сарыг-Оол, Иргит Лидия Херлииовна, Беларусийн Олард Эльвиль Диксон, Монголын Эрдэнэбат Оросоо нар багтжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Цаачин хэл соёл бөө мөргөл ....ийн зайран ах бна.\nТөмжей Базар буриад биш бас Цаатан хэл соёл бөө мөргөл ийн төвөөс явсан настай зайран ш дээ.
Сайн оролцоорой. Монгол бөөгийн нэр хүндийг өндөрт өргөнө шүү.
HUDLAA SHAAJAAGAAN