Беларусь улсад аагим зуны халуун өдрүүд үргэлжилж байна. Минск хотод 34 хэм хүрсэн нь тус улсад 47 жил тохиолдож байгаагүй явдал ажээ. Хэт халууны улмаас ажлын бүтээмж буурч, зарим компани эдийн засгийн хямралд ороод эхэлсэн гэнэ.
Энэ үед суурь машин, багаж үйлдвэрлэгч “Белмаш” компани нэгэн шинэ санаа нэвтрүүлжээ. Тус компани эмэгтэй ажилчдаа усны хувцастай ажиллахыг зөвшөөрсөн байна. Үүний ачаар хөдөлмөрийн бүтээмж 20 хувь дээшилж, ашиг орлого нь нэмэгджээ. Туршилт амжилттай болбол эрэгтэй ажилчдаа мөн “нүцгэлнэ” гэж компанийн удирдлага мэдэгдсэн байна.
Компанийн захиргаанаас “Эмэгтэйчүүд өөрсдөө ийм санал гаргасан. Компанийн шинэ дүрмээр эмэгтэй ажилтнууд усны хувцас, сайхан дотуур хувцастай ажиллаж болох болсон. Энэ нь тэдний ажилд саад болохгүй. Харин шинэ бүтээгдэхүүний туршилт хийж байгаа ажилтнууд хамгаалалтын шил, хормогч, бээлий өмсөх шаардлагатай. Гэхдээ энэ дүрэм 27-гоос дээш хэмийн халуун болсон тохиолдолд л үйлчилнэ” гэж мэдээллээ.
Компаниас энэ талаараа клип хийж, YouTube сувагт тавьсан нь “Белмаш” компанийн маш том сурталчилгаа болж өгсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )