Улаан-Үд агаарын метротой болно

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 21

Буриадын “СКАДО Проект” компани, Улаан-Үдийн хот хөгжлийн сантай хамтран “Агаарын метро” төслийг Улаан-Үдэд хэрэгжүүлэх гэж байна. Татлагат вагон бүхий тээврийн хэрэгслээр Буриадын нийслэлийн төмөр замын вокзал, тээврийн товчоо, нисэх буудлыг холбох юм.

Хот хөгжлийн сангаас татлагат зам барих, гэрэлтүүлэгт зориулан, 350 сая рубль гаргаад байгаа гэнэ. Агаарын метро буюу татлагат тээвэр нь замын түгжрэлийг багасгах хамгийн оновчтой шийдэл гэж “СКАДО Проект” компанийн захирал  Юрий Рыпинский итгэж байна. Агаарын замыг газарт бэхлэх тулгуур багана барих ажил хамгийн хүндрэлтэй ч агаарын метрог 2021 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.21.115.82) 2019 оны 06 сарын 21

БАТ-ҮҮЛ ЭЭ , 2020 ОНД БИД МЕТРОГООР ЯВАХ ХЭВЭЭРЭЭ БИЗ ДЭЭ

0  |  0
Top