Чернобыль үзүүлнэ гэж хуураад Челябинскт аваачдаг байжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 21

Америкийн НВО сувгийн “Чернобыль” цуврал гарснаас хойш Украины Чернобыльд очих жуулчдын тоо маш их нэмэгдэж байна.

Үүнийг залилан мэхлэгчид тун овжиноор ашиглаж байгаа гэнэ. Хятадын жуулчны нэгэн компани цөмийн цахилгаан станцын осол гарсан Чернобылийг үзүүлнэ гээд жуулчдыг Челябинскт аваачдаг байсан нь илэрсэн байна. Ляо Гаоминг гэдэг хөтөч жинхэнэ Украины Чернобыльд очиж цаг зав, хүчээ гарздахыг хүссэнгүй, нутгийн жуулчдаа Оросын Челябинск хотод зугаалуулдаг байж. Яагаад цөмийн осол болсон газар хүмүүс амьдраад байгаа юм бэ гэж асуухад нь “1986 оны ослоос хойш байдал сайжирсан. Чернобыльд амьдрах бололцоотой болсон” гэж тайлбарладаг байжээ. Итгэхгүй нэгэнд нь цацраг бодис хэмжигч гаргаж ирэн харуулна. Хачирхалтай нь Челябинскийн зарим дүүрэгт үнэхээр цацраг идэвхтэй бодис хэвийн хэмжээнээс илүү байлаа. Хотын царай зүс ч тааруу тул жуулчид үнэхээр Чернобыль гэж итгэнэ.

Энэ залилангийн системийг Хятадын Эрчим хүчний сайд  Ля Мингдунь санамсаргүй илчилсэн юм. Эрхэм сайд 1980-аад онд Чернобылийн цахилгаан станцад өөрийн биеэр очиж үзсэн хүн. Гэрбүлээрээ Чернобыль үзэхээр шийдсэн Ля огт өөр хотод очиж байгаагаа мэдэлгүй яах вэ. Хэрэв Ля сайд байгаагүй бол энэ залилан он удаан жил үргэлжилж, Челябинск жуулчны хот болон хувирах байлаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гүү(202.126.88.59) 2019 оны 06 сарын 23

украйн орос 2 оо ялгахгүй сдакуд юм байхдаа хужаагууд

0  |  0
Зочин шүү(103.229.120.186) 2019 оны 06 сарын 26

Урд нь Чернобыль ирсэн хүн байна уу гэж асууж баймаар юм байна хаха

1  |  0
Top