Монголын хүмүүнлэгийн тусламж Эрхүүд очлоо

2019 оны 07 сарын 05

ОХУ-ын Эрхүү мужид өнгөрсөн сарын сүүлээр хүчтэй аадар бороо үргэлжлэн орсны улмаас тус мужийн 55 тосгон, суурин үерт автаж, 10 мянга гаруй айл өрхийн 32,800 иргэн үерт нэрвэгдэн, 1200 байшин, 13 гүүр нурж, 21 хүн амь эрсдээд байна.

Эрхүү мужийн олон мянган айл өрх, иргэдэд их хэмжээний хохирол учраад байгаа тул үерт нэрвэгдсэн айл өрх, иргэдэд тусламж үзүүлэх хандивын аяныг монголчууд эхлүүлсэн билээ.

Хүмүүнлэгийн тусламжийн эхний хэсэг Эрхүүд хүрчээ. Хоёр вагон хандивын ачаанд 100 хөнжил, 10 тонн гурил, 1.5 мянган консерв, мянган дулаан оймс багтсан байна.

Өнөөдөр тус барааг үерт нэрвэгдсэн бүс нутгуудад өнөөдөр өглөөнөөс эхлэн нисдэг тэргээр хүргэж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(82.154.169.78) 2019 оны 07 сарын 20

Mongolchuud yaj ch baisan orosuuddaa hairtai l daa,ettsiin talhaa huvaah baih shuu huuch-chuud,tsaanaal l setgeld oirhon

0  |  0
Top