“Бээжин бикини”-г хоригложээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 05

Жил бүр Хятадын хотуудад зуны халуу шатах үеэр дунд насны эрчүүд нь футболк, майкныхаа хормойг эргүүлэн шууж, гэдсээ гарган сэрүүцдэг зуршилтай. Энэ стиль маш өргөн дэлгэрч, “Бээжин бикини” гэж нэрлэгддэг гэнэ. Тэгвэл Хятадын зүүн хэсэг дэх Шандун мужийн Жинан хотын захиргаа олон нийтийн газар “бээжин бикини”-тэй эсвэл цээж нүцгэн явахыг хориглосон байна.

 8.7 сая хүн амтай тус хотын захиргаа энэхүү “соёлгүй зан, үйлдэл” нь хотын имиж, нэр хүндэд муугаар нөлөөлж байна гэж үзжээ. Мөн олон нийтийн газар хэрэлдэж маргалдах, хог хаяхыг хориглосон байна. Гэтэл энэ журмыг олон нийтийн сүлжээнд ихээхэн шүүмжилсэн байна. “Эйр кондишн ажиллуулснаас цээж нүцгэн явах нь нүүрстөрөгчийн хийг бууруулна”, “Настай хүмүүсийг тайван байлга” хэмээн сэтгэгдлүүдээ бичжээ.

Тавдугаар сард Тяньжин хотын оршин суугч дэлгүүрт цээж нүцгэн явсныхаа төлөө долоон ам.доллароор торгуулжээ. Энэ оны эхээр тус хотын захиргаа олон нийтийн газар цээж нүцгэн явахыг хориглосон журам мөн гаргасан байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top