Өмнөд Солонгосын хөвгүүдийн BIGBANG хамтлагийн дуучин T.O.P энэ сарын 6-нд цэргийн албаа хааж дуусгалаа.
Түүнийг сэтгүүлч нар хүлээж байсан ч T.O.P арын хаалгаар гарсан байна. Халуун зуны улирал ч зузаан хүрэм өмссөн байлаа. “YG Entertainment” агентлагаас “T.O.P шуугиан тарихыг хүсээгүй. Албаа хааж дууссан тул гэртээ чимээгүй харихыг хүссэн тул бид ямар нэг арга хэмжээ зохион байгуулаагүй” гэж мэдэгдсэн байна.
Гэхдээ хэвлэл мэдээллийнхэнд мэдэгдэлгүй үнэнч фэнүүдтэйгээ уулзалт хийжээ. T.O.P-ийн цэргийн алба хар тамхи, амиа хорлох гэсэн оролдлого зэрэг олон бараан үйл явдлаар дүүрэн байсан. Инстаграмд эргэн ирсэн тэр “Энэ мөчийг хуваалцахаар ирсэн та бүхэнд их баярлалаа. Надад алба хаасан гээд бахархаад байх зүйл үгүй ч цаг заваа зарцуулан ирсэн та нарт талархаж байна. Би хийсэн гэмээ та бүхний өмнө цайруулах болно” гэж бичсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )