Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд Беларусын нийслэл Минск хотод уулзан ярилцаж, хоёр орны хооронд байгаа асуудлуудыг шийдэх санал тавьсан байна. Уулзалтыг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон, Германы канцлер Ангела Меркель, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй нар зуучлан, зохион байгуулах юм.
Украины сэтгүүлч Роман Скрипин Youtube хуудсандаа энэ талаар бичжээ.
“Гэрээ хэлэлцээр төвийг сахисан орны нутагт болох ёстой. Минск төвийг сахисан газар биш гэдэг нь тодорхой. Беларусь бол ОХУ-ын эртний холбоотон. Бидний хувьд төвийг сахисан орон гэвэл Швейцар байна. Монгол ч гэсэн Беларусыг бодвол төвийг сахисан орон. Улаанбаатарт уулзаад, айраг ууж, ярилцаж болно” гэж Зеленскийд зөвлөгөө өгсөн байна.
Владимир Зеленский багадаа Монголд дөрвөн жил амьдарсан. Харин Аав нь Эрдэнэт үйлдвэрт 20 жил ажилласан хүн билээ.
Сэтгэгдэл ( 3 )
Монголыг байнга шоглож жүжиглэдэг байсныг нь мэдэх үү зүгээр л нэг сохор азтай алиа салбадай. Хэл мэдэхгүй эргүүнүүд жиргээг нь нэг сонирхоно биздээ
Шаааааан биз
Volodimir gej bailgvi Dee Ukrain shd