Үерээс өөрийн байшингаа хамгаалсан даргыг ажлаас нь халлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 09

Энэ сарын эхээр ОХУ-ын Эрхүү мужид аадар бороо үргэлжлэн орсны улмаас үер бууж, 10 мянган байшин усанд автаж, 22 хүн амь насаа алдсан билээ. Хохирлын нийт хэмжээг 29 тэрбум рубль гэж тогтоогоод байна.
 

Харин энэ их гамшгийн үеэр хувийн байшингаа аварч байсан хүн муутай дарга байна. Эрхүү мужийн Нижнеудинск дүүргийн захирагч Сергей Худоногов олон нийтийн үйлчилгээний албыг хувийн орон сууцаа хамгаалахад ашигласан хэргээр мөрдөн шалгагдаж байна. Нутгийн иргэдийн гомдлын дагуу түүнийг ажлаас нь халж, оронд нь Анатолий Крупеневийг томилжээ.

Жирийн иргэд үерийн аюултай хүрз барин тэмцэж байхад дүүргийн захирагчийн байшингийн дэргэд нийтийн үйлчилгээний машинууд зогсож, усыг нь түргэн шуурхай соруулж байгаа бичлэг цахим ертөнцөд шуугиан тарьсан юм. Мөн хоёр камаз машин дайчлан усан сангаа цэвэрлэж, цэвэр ус хийж байжээ.
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bravo(122.201.24.125) 2019 оны 07 сарын 13

Oros Mongoloos iluu hariutslaga tootsdog bolj bravo

0  |  0
Gerel(118.176.116.150) 2019 оны 07 сарын 12

Elbegdorj shg sdak bjdee

1  |  0
Mmmm(117.111.28.228) 2019 оны 07 сарын 11

Shn garduulj de manai nogoo albanii mashinaar geree nuulgej bgd hunii amind hursen darga guaig shiitgesnu yu bolson asuudal er ni tegeshigeed daragdhimdo manaid

0  |  2
Зочин(66.181.161.126) 2019 оны 07 сарын 10

Монголд ингэвэл хэнч тоохгүй бхаа

0  |  0
Top