Reddit: Монгол гэхээр л морь, гэр биш

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 10

Улс орнуудын тухай төөрөгдөл, алдаатай тогтсон ойлголт их байдаг. Жишээ нь, манай хойд хөрш Оросыг мөнхийн хүйтэн, хотын гудамжаар баавгай явдаг, оросууд архи их уудаг гэсэн тогтсон ойлголт бий. Reddit сүлжээний хэрэглэгчид өөрсдийн улс орны талаарх алдаатай төсөөллийн талаар бичжээ.

Монгол

“Монголчууд бүгд гэрт амьдардаггүй. Өдөр бүр морь унаад байдаггүй” © orchlon

Испани

“Биднийг өдрийн хоолны дараа заавал унтдаг гэж ярьдаг. Ахмад хүмүүс унтаж болох юм, харин би хэзээ ч унтаж байгаагүй” © KatKume

Эстони

“Эстоничуудыг орос хэл мэддэг гэж боддог. Үнэндээ одоо манайд оросоор ярьдаг хүн бараг байхгүй” © IamNameuser

Этиоп

“Өлсгөлөн ядуу орон гэж биднийг боддог. Тэгвэл Этиоп эдийн засгийн хөгжлийн хурдаар дэлхийд дээгүүр бичигдэж байгаа орон” © dawitfikadu3

Кени

“Кенид зэрлэг амьтан, гүйлтийн тамирчид л байдаг гэсэн ташаа ойлголт бий” © Fellsong

Румын

“Манай улсад цыганууд л байдаг гэж боддог хүн олон. Харин тэд хүн амын дөнгөж гурван хувийг эзэлдэг” © Jvartim

Перу

“Биднийг лам гөрөөс тэжээгээд овоохойд амьдардаг гэж боддог” © dliendo

Индонез

“Жуулчид Балиг улс гэж андуурдаг” © geniusretardFC

ОХУ

“Бүх оросууд архи уудаг, баавгай тэжээдэг, балалайк хөгжим тоглодог гэж дэлхий даяараа боддог”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top