Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов нас барсан талаар Ашхабад хотоос эх сурвалжууд мэдээлж эхэллээ.
Хэзээ, ямар шалтгаанаар нас барсан талаар тодорхой мэдээлэл байхгүй.

Тус улсын сөрөг хүчний “Хроника Туркменистана”-д бичсэнээр Ерөнхийлөгчийн ээж Германд эмнэлэгт маш хүнд байдалтай хэвтэж байгаа, Бердымухамедовын онгоц долоодугаар сарын 12-нд Германд буусан гэжээ.

Гурбангулы Бердымухамедов хамгийн сүүлд олон нийтийн өмнө долоодугаар сарын 5-нд гарч ирсэн. Энэ сарын 15-нд Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас түүнийг амралтаа авсан гээд ач нартайгаа тоглож байгаа бичлэгийг тавьж байв.

Гэвч Туркменистан улсын гадаад дахь ЭСЯ-д энэ мэдээллийг эрс эсэргүүцэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )