Мексикийн Куаутемок хотын захирагч Карлос Тена шударга зарчимч эрхэм. Түүнд өдөр бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс гомдол ирж, засах талаар ажилтан нартаа үүрэг өгсөн ч засрахгүй хэвээр байжээ. Иргэд хотын олон нийтийн үйлчилгээний албаныхан ажлаа хийдэггүй, дарга нарт гомдол тавих гэхээр саад болдог гэж гомдоллосон байна. Харин ажилтнууд ажлаа үнэнч шударгаар хийж байгаа гэж нотолно.
Ингээд хотын захирагч өөрийн биеэр ажлыг нь шалгахаар шийджээ. Хувийн шалгалтдаа тэр хоёр сар бэлтгэлээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүн болон хувирахын тулд түрдэг тэрэг олж, нүүр царайгаа ч будаж шунхдан, өөрчилсөн байна. Эцэст нь тэргэндээ суугаад Хотын нийгмийн үйлчилгээний албыг зорьжээ. Хотын хууль ёсоор энд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэгүй хоол өгч байх ёстой. Гэвч түүнд өгсөнгүй. Өгөөгүйгээр үл барам доромжилж хөөсөн байна.
Дараа нь Тена хотын захирагчийн оффис, өөрөөр хэлбэл өөрийнхөө албан байр руу зүглэлээ. Очоод ажилтнуудад гомдол гаргах гэж байгаагаа хэлж, хотын захирагчтай уулзах хүсэлтэйгээ илэрхийлсэн байна.
“Захирагч байхгүй” гэсэн хариу авсан Тена Хотын Зөвлөлийн нарийн бичгийн даргатай уулзах шаардлага тавив. Энэ хүний хийх ёстой ажил нь иргэдтэй уулзах юм. Гэвч түрдэг тэрэгтэй, орон гэргүй хөгшнийг хэн ч тоосонгүй, 1.5 цаг коридорт хүлээсэн байна. Нарийн бичгийн дарга тун завгүй хүн бололтой.
Туршилтаа цааш үргэлжлүүлж болох байсан ч Тена хэдийн олон зүйл ойлгосон байлаа. Хотын захиргааны байранд тэр өнгөлөн далдлалтаа тайлан, хэн гэдгээ харуулж, ажилтнууд нь бүгд шоконд оржээ. Тэднийг халсан эсэх нь тодорхойгүй ч ямар ч гэсэн цаашдаа ялгаварлан гадуурхахгүй, үнэнч шударга ажиллах нь дамжиггүй биз ээ.
Сэтгэгдэл ( 16 )
Iim shudarga humuus mongolin turd heregtei bn. Unenendee naanaa saihan yridag tsaanaa naima Avilga avdag tolgoindoo medleggui hun chanargui hiimel humuuseer duurcheed bn. Afric shig Turin ordon hotin zahirgaand bgaa humuus n bayn jiriin irged n yduu tiim niigemtei zogochihood bn. Uneheer ireeduidee sanaa zovj bn.
Цагдаагийн газрын дарга байсан генерал Пүрэв гуай дэнжийн 1000-д зах байхад иймэрхүү шалгалт хийж будаа болгож байсан гэдэг. Цагдаа нар нь өөрсдөө хууль бус наймаанд оролцдог байсныг илрүүлсэн байх.
Манай дарга манай дарга нар л гэх юм?! Биеэ засаад гэрээ зас, Гэрээ засаад Төрөө зас гэдэггүй билүү?! Нүдэн дээр, эргэн тойронд чинь үүн шиг, үүнээс ч илүү ялгаварлан гадуурхалт, аймшигтай зүйл болдог байхад нүдгүй, чихгүй, амгүй юм шиг өнгөрдөг хүмүүс нь яаж ингэж ичихгүй юм бичиж чаддаг байнаа?! Бүх л болж бүтэхгүй байгаа юмыг та нар өөрсдийнхөө дарга нарлуугаа буххаа больж үз! Цагаа тулхаар юу ч хийж чаддаггүй юм байж дэлгэцний ардаас мянга цэцэрхээд яах юм?
сансар дэлгүүрт ажилладаг бхад татварын шалгалт ирнэ гэнэ хямд архиа нуу баригдвал та нар өөрсдөө хариуцлагаа хүлээгээрэй гэдэг бж билээ тэгэхээр шалгалтын хан эртнээс өөрсдөө очиж шалгана гэдгээ хэлдэг бсан бхаа даа
Mongol yaj ch bodson mexico aas doloon l dor bga ter tom uls iim bhad
Манай дарга нар 10 хоногийн өмнө би бид шалгалтаар очно гэж хэлдэг ёстой гоё нөгөөдүүлнэ архи дарс хоол унд буудал хамгийн гоё хүүхнээ залууга бэлгэнд барьдаг арчаагүй заваан төртэй монгол улс
Монголд бол бүр энэнээс дор байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг садаа шүдэнд орсон мах шиг үздэггүй. Угаасаа манай монголчуудын хүн чанар хүний мөс нь нэгэнт байхгүй болчихсон. Би л болж байвал бусад нь түй ч хамаагүй гэдэг ойлголт нь үр хүүхдүүдэд нь ч гэсэн ажиглагдах болсон. Дээрээс нь монголчууд хэзээ ч бие биенээ гэсэн сэтгэл байхгүй харийн оронд холхон зугтаадаг болсон. Ийм нийгэм баймааргүй байна. Энэ олон жил үргэлжлэвэл сүүлдээ амиа бодсон хувиа хичээсэн хүн сүрэг гэдэг улстай болно.
Мундаг
Манай дарга нар ингэж чадахгүй байхаа харин ч нэг сайхан хуваагаад идчих байлгүй сайхах сэтгэлтэй дарга байхаа ч больсон цаг дөө Ийм ажил хийвэл цагдан хоригдох байлгүй
Манай дарга нар ингэж чадахгүй байхаа харин ч нэг сайхан хуваагаад идчих байлгүй сайхах сэтгэлтэй дарга байхаа ч больсон цаг дөө Ийм ажил хийвэл цагдан хоригдох байлгүй
anai ajilaa meddeggui tuchemluud uunig unshaasai.ajlaa medehgui arin haalgaar orson ulsuud
Яг ингэж ажилладагсан бол ч
Манай дарга нар үүнийг уншаарай
good