Сөүлд нийтийн хуримын ёслол болжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 24

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөд Солонгосын Сөүл хотод олон нийтийн хамтарсан хуримын ёслол болжээ.

“Woori Multicultural Scholarship Foundation” сангаас найм дахь удаагаа зохион байгуулсан “Woori Wedding Day” хэмээх тус ёслолд Өмнөд Солонгос, Монгол, Хятад, Вьетнам, Филиппин улсын хосууд хамтдаа хуримаа хийсэн байна.  

“Maeil Business Newspaper” сонинд бичсэнээр ёслол “Woori Bank” банкны байранд явагдаж, тус банк ёслол, бал сарын аялал, гэрэл зураг, бичлэг зэрэг хуримын зардлыг бүгдийг нь даажээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top