ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Балтын тэнгисийн Финийн буланд тусгай аппаратаар далайд шумбалаа.
Ерөнхийлөгчийн “C-Explorer 3.11” аппаратаар хийсэн шумбалт нэг цаг орчим үргэлжилжээ.
Тэрээр Аугаа их Эх орны дайны үед живсэн ЗХУ-ын “Щ-308 Семга” шумбагч завин дээр очсон байна.
Путин 2015 онд Хар далайд 80 метрийн гүнд шумбалт хийж байсан юм.
Мөн 2011 онд Эртний Грекийн Фанагори хотын туурь олдсон Таманы буланд шумбалт хийж, далайн ёроолоос VI зууны үеийн ваар хоёрыг олж байсан түүхтэй.
#РИА_Видео
— РИА Новости (@rianru) July 27, 2019
Владимир Путин опустился на дно Финского залива в батискафе, чтобы осмотреть затонувшую во время Великой Отечественной войны подлодку Щ-308 "Семга" pic.twitter.com/UZU2ZU2cAP
Сэтгэгдэл ( 1 )
gaihaltai hvn shvv