Турк улс Сирид аюулгүйн бүс байгуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 31

Турк улс Сиритэй хиллэх хилийн бүсээ оролцуулан тус улсын хойд хэсэгт аюулгүйн бүс байгуулах хүсэлтэй байгаа аж. Энэ талаар Туркийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдсэн гэж ТАСС агентлаг мэдээлж байна.

“Энхийн коридор” байгуулахад Турк улс бүхий л хүчээ гарган ажиллана гэж хурлын үеэрх мэдэгдэлд өгүүлжээ.

Түүнчлэн саяхан АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Морган Ортагус “Бид Сирийн хойд бүсэд аюулгүй бүс байгуулах тухай Турк улстай хэлэлцээр хийнэ гэж найдаж байна” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top