Казахстаны Шымкент хотын захирагч Габидулла Абдрахимов нутгийн иргэддээ Лондон хотоос мэнд дамжуулаад ажлаасаа халагджээ.
Амралтаа Лондонд өнгөрөөсөн эрхэм захирагч инстаграм хуудсаараа дамжуулан, видео мэндчилгээ дэвшүүлсэн юм. Түүний “Казахстанд ажиллаж, амьдраад дэлхий тойрон аялж амьдрах хэрэгтэй” гэсэн мэндчилгээг казахууд онгироо, сагсуу зан хэмээн хүлээж авсан. Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ч гэсэн тэгж үзсэн бололтой, Габидулла Абдрахимовыг “итгэл найдвар биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байна.
"Лондон хотын тансаг зочид буудлын өмнө хар шилтэй зогсох ноёнтон ард түмэндээ хандан, эх оронч үзлийн талаар ярьж байгаа нь хүмүүст таалагдсангүй. Цадталаа хоол идэхээр хүн эх орондоо хэчнээн хайртайгаа мэдэрдэг байж болох юм. Ялангуяа гадаадад зугаалахаар эх орноо боддог байх” гэж сэтгүүлч Ермек Турсунов шүүмжилжээ.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Крымбек Кушербаев “Ард түмэн улсаас тусламж дэмжлэг хүсэж байгаа цаг үед ийм мэндчилгээ дэвшүүлнэ гэдэг байж болшгүй зүйл. Энэ нь Ерөнхийлөгчийн үүрэг даалгавартай тохирохгүй байгаагаас гадна Засгийн газрын нэр хүндийг унагаалаа. Абдрахимовт үзүүлсэн улс төрийн итгэл өнөөдөр эцэс боллоо” гэж мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 8 )
muuhai ataarhuu hasag alnud yuma
Казакстаны казакууд оросоор л ярьдгийм бн шд, манай казакууд яагаад казакаараа яриад бдгий,
Hello Madam and Sir We are a financial structure that offers loans between individuals to enable people to realize their dreams. If you have a personal project; or need funding. If you are interested, contact us directly telling us the amount you wish to borrow and your repayment term. Revolving loan of $ 3,000 to $ 15,000,000 email: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
ub-yn orlogch awgay shig yum bolj dee ,
Казахстанд Онгироо нэртэй хот эрээд олсонгүй,харин хотын онгироо дарга гэвэл өөр хэрэг,манайханы юм бичих ч гэждээ,согтуу солиотой хүмүүсээс ялгагдах юм алга болждээ.