ОХУ-ын эсрэг тавьсан хоригийг Их Британи дэмжив

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 04

ОХУ-ын тагнуулч асан Сергей Скрипалийг Их Британийн Солсбери хотод хордуулсан хэрэгтэй холбоотойгоор АНУ Орост шинэ хориг арга хэмжээ авсныг Их Британи сайшаан дэмжлээ. Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб “Солсбери хотод мэдрэл саажуулж, үхэлд хүргэх бодис хэрэглэсний хариуд АНУ-ын хими, биологийн зэвсгийн тухай хуулийн дагуу хориг тавьсан. АНУ бидэнд тууштай дэмжлэг үзүүлж байгаад талархаж байна. Оросын эсрэг авсаар байгаа хориг арга хэмжээнүүд нь уг аймшигт зэвсгийг ашиглаж байгааг дэлхий зүгээр ажиглаад суухгүй гэдгийг харуулж байна” гэв.

Их Британийн Солсбери хотод өнгөрсөн 2018 оны гуравдугаар сарын 5-нд Оросын Тагнуулын Ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипаль болон түүний охин Юлия нарыг хордуулсан хэрэг гарсан. Их Британийн зүгээс энэ хэрэгт ОХУ-ыг буруутгадаг юм. Скрипаль болон түүний охиныг дайны үед ашиглаж байсан хорт бодисоор хордуулсан гэсний хариуд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Бид олон улсын ажиглагчдын хяналт дор химийн бодисоо устгасан. Тийм бодис ОХУ-д байхгүй. Их Британи жүжиг тавихаа боль” гэсэн билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongol (172.58.139.11) 2019 оны 08 сарын 04

Ed orosiig sulruulj baigaad orosiin esreg dainii beltgel orosoos uur oron uldsengui bugdiig uhaj tonood duussan

0  |  0
Mongol (172.58.139.11) 2019 оны 08 сарын 04

Ed orosiig sulruulj baigaad orosiin esreg dainii beltgel orosoos uur oron uldsengui bugdiig uhaj tonood duussan

0  |  0
Top