ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 08

Өнөөдөр 2019.08.08. Монгол эх оронд маань нар 05 цаг 38 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 22 градус, түр зуурын бороотой.

Өнөөдөр Муур хамгаалах олон улсын өдөр тохиож байна. Иракт өнөөдөр Гал зогсоох өдөр бол Зимбабвед Батлан ​​хамгаалах хүчний, Бутанд Тусгаар тогтнолын, БНХАУ-д аавуудын өдрийг тэмдэглэж байгаа аж.

Энэ өдөр Английн физикч Рожер Пенроуз, Америкийн кино жүжигчин, “Оскар”-ын хоёр удаагийн шагналт Дастин Хоффман, ОХУ-ын найруулагч, жүжигчин, телевизийн хөтлөгч, улстөрч Юлий Гусман, Зөвлөлтийн сансрын нисэгч Светлана Савицкая, Америкийн кино найруулагч, жүжигчин Мартин Брест, Норвегийн зохиолч Йостейн Гордер, Швейцарийн теннисч Рожер Федерер, Канадын дуучин Шон Мендес зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1927 оны энэ өдөр Францад нохойн тахлын эсрэг вакцин гаргаж байжээ.

1932 оны энэ өдөр ЗСБНХУ-д эмэгтэйчүүдийг уурхайд ажиллахыг зөвшөөрөв.

1941 оны энэ өдөр И.В.Сталин Зөвлөлтийн армийн ерөнхий командлагч болжээ.

-Зөвлөлтийн таван «Ил-4» бөмбөгдөгч онгоц Берлин рүү анхны дайралтаа хийв.

1949 оны энэ өдөр Страсбургт Европын Зөвлөлийн анхны хурал болжээ.

1960 оны энэ өдөр Лаост төрийн эргэлт болов.

1966 оны энэ өдөр Хятадад соёлын хувьсгал эхэлжээ.

2008 оны энэ өдөр Бээжинд олимпын XXIX наадам нээлтээ хийж байлаа.

Өнөөдөр үс засуулбал нас уртасна гэж дорнын зурхайд буужээ. Тахиа, нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд аливаад болгоомжтой хандаарай. Энэ өдөр буян номын үйл эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, шинэ гэр, байр авахад таатай. Харин байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд таагүй. Хол газар явах гэж байгаа бол баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(180.150.80.211) 2019 оны 08 сарын 08

SAIHAN GOVID CH YMUU UHRIIN ZELEN DEER CH YMUU,ADUUGAA TUUGAAD ZELEN DEEREE IRJ BUI ADUUCHIN GIIN TCAANAAS NAR URGAJ BUI ZURAG TAVIA CH..

0  |  0
Top