ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 09

Өнөөдөр 2019.08.09. Монгол эх оронд маань нар 05 цаг 39 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 20 градус, бороотой.

Өнөөдөр Дэлхийн уугуул иргэдийн олон улсын өдөр тохиож байна. Канадад өнөөдөр Энхийг сахиулагчдын өдөр бол Өмнөд Африкт Эмэгтэйчүүдийн өдөр, Сингапурт Бүгд найрамдах улсын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин Сэм Эллиотт, зохиолч Жон Варли, жүжигчин Мелани Гриффит, хоккейчин Бретт Халл, Оросын хоккейчин, олимпын аварга Юрий Хмылёв, Америкийн жүжигчин Жиллиан Андерсон, Австралийн жүжигчин Эрик Бана, Италийн хөлбөмбөгч Филиппо Инзаги, Украины дуучин Александр Пономарёв, Францын жүжигчин Одри Тоту, Америкийн жүжигчин Анна Кендрик зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1986 оны энэ өдөр “БНХАУ болон БНМАУ-ын консулын гэрээ”-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зуржээ. Энэ нь Монгол, Хятадын хооронд байгуулсан анхны гэрээ юм.

2012 оны энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг томилогджээ.

2016 оны энэ өдөр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Уран дархны урлагийг дэмжих тухай зарлиг гаргасан билээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1948 оны энэ өдөр холбоотнууд Баруун Берлинд хүнсний хангамж үзүүлэх тусгай албыг байгуулав.

1965 оны энэ өдөр Сингапур Малайзаас салж, тусгаар улс болжээ.

1980 оны энэ өдөр Шведийн ABBA хамтлаг найм дахь удаагаа Их Британийн хит парадыг «The Winner Takes It All» дуугаараа тэргүүлэв.

Өнөөдөр үс засуулбал өвчин өчүүхэн ирнэ гэж дорнын зурхайд буужээ. Морь, нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд аливаад болгоомжтой хандаарай. Энэ өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хишиг дуудуулах, хот, балгадын үйл болон цэрэг цагдаагийн үйлд таатай. Харин гөлөг тэжээхэд таагүй. Хол газар явах гэж байгаа бол баруун урд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top