ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 12

Өнөөдөр 2019.08.09. Монгол эх оронд маань нар 05 цаг 43 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 17 градус, бороотой.

Өнөөдөр Олон улсын залуучуудын өдөр тохиож байна. ОХУ-д өнөөдөр Цэргийн нисэх хүчний өдөр бол Зимбабвед Батлан хамгаалах хүчний өдөр юм.

Энэ өдөр Испанийн хөлбөмбөгч Чики Бегиристайн, Оросын зохиолч Дмитрий Миропольский, Английн дуучин Танита Тикарам, Америкийн теннисч Пит Сампрас, жүжигчин Ребекка Гейхарт, жүжигчин Доминик Суэйн, Италийн хөлбөмбөгч Марио Балотелли, Английн супер модель Кара Делевинь зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1960 оны энэ өдөр Цейлонд хэвлэлд хяналт тогтоожээ.

-1962 оны энэ өдөр Зөвлөлтийн сансрын хөлөг «Восток-4» хөөрөв.

1970 оны энэ өдөр Женис Жоплин Харвардын их сургуульд сүүлчийн тоглолтоо хийжээ.

1978 оны энэ өдөр Япон, Хятад улс энх тайван, нөхөрлөлийн гэрээ байгуулав.

2000 оны энэ өдөр Баренцевын тэнгист цөмийн шумбагч онгоц “Курск” живжээ.

Өнөөдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ гэж дорнын зурхайд буужээ. Үхэр, тахиа жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Энэ өдөр эм, эмнэлгийн үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал жатгыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Харин ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай юм. Хол газар явах гэж байгаа бол баруун хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уншигч(122.201.26.172) 2019 оны 08 сарын 12

өглөөний мэнд.баярлалаа

0  |  0
Top