ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 13

Өнөөдөр 2019.08.13. Монгол эх оронд маань нар 05 цаг 45 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 21 градус, бороотой.

Өнөөдөр Олон улсын солгой гартнуудын өдөр. Тунист өнөөдөр Эмэгтэйчүүдийн өдөр бол Төв Африкийн бүгд найрамдах улсад Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Английн хөлбөмбөгч Алан Ширер, Оросын жүжигчин Владимир Вдовиченков, Германы жүжигчин Мориц Бляйбтрой, Оросын жүжигчин Юрий Батурин, Америкийн жүжигчин, “Оскар”-ын шагналт Кэйси Аффлек, Украины жүжигчин Екатерина Бужинская, Оросын дуучин Стас Пьеха, Америкийн жүжигчин Себастиан Стэн, Бразилын хөлбөмбөгч Лукас Моура зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1942 оны энэ өдөр Нью-Йоркт бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино болох «Бэмби» нээлтээ хийв.

1952 оны энэ өдөр Герман, Япон улс Олон улсын валютын сангийн бүрэлдэхүүнд оржээ.

1966 оны энэ өдөр Тунист богино юбка өмсөхийг хориглов.

2002 оны энэ өдөр Хавайн арлуудын нэгэнд алдарт жүжигчин Николас Кэйж, “рок-н-роллын хаан”-ы охин Лиза Мария Прэсли нарын хурим болжээ.

Өнөөдөр үс засуулбал жаргал ирнэ гэж дорнын зурхайд буужээ. Бар, нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд аливаад болгоомжтой хандаарай. Энэ өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Хол газар явах гэж байгаа бол хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top