ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2019 оны 08 сарын 14

Өнөөдөр 2019.08.14. Монгол эх оронд маань нар 05 цаг 46 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 23 градус, үүлшинэ.

Өнөөдөр Доминиканд Инженерийн өдөр, Пакистанд Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн зохиолч Даниэл Стил, жүжигчин, “Оскар”-ын шагналт Хэлли Берри, жүжигчин Мила Кунис, Белл Кэтрин, Голландын жүжигчин, найруулагч Алекс ван Вармердам, Америкийн жүжигчин, “Оскар”-ын шагналт Марша Гей Харден, сагсан бөмбөгч Мэжик Жонсон, Английн дуучин Сара Брайтман, Францын кино жүжигчин Эммануэл Беар, Оросын боксчин, дэлхийн аварга Денис Лебедев зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1936 оны энэ өдөр Олимпын наадамд анх удаагаа сагсан бөмбөг багтжээ.

1945 оны энэ өдөр Москвад Зөвлөлт, Хятадын 30 жилийн хугацаатай нөхөрлөлийн гэрээ байгуулав. Хятадыг төлөөлөн Чан Кайши иржээ.

1947 оны энэ өдөр Пакистан тусгаар улс болов.

1969 оны энэ өдөр Их Британийн цэргүүд Хойд Ирландын шашны мөргөлдөөнийг намжаахаар тус улс руу оржээ.

1971 оны энэ өдөр Бахрейн Их Британиас тусгаар тогтнов.

Өнөөдөр үс засуулбал эд мал арвидна гэж дорнын зурхайд буужээ. Гахай, туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд аливаад болгоомжтой хандаарай. Энэ өдөр эв эеэ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, мал авах, хануур төөнүүр хийлгэхэд сайн. Харин уул овоо тахихад тохиромжтой бус. Хол газар явах гэж байгаа бол урд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top