Киргизийн экс Ерөнхийлөгч хүний амь хөнөөсөн үү?

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 14

Киргизийн Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевыг баривчлаад байгаа билээ. Түүнийг хэд хэдэн онц хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасан талаар Киргизийн Ерөнхий прокурорын газрын дарга Замир Бейшекеев мэдээлэв. Хэд хэдэн онц хүнд гэмт хэрэгт сэжиглэж байгаа тухай мэдэгдлийг экс Ерөнхийлөгчид хүргүүлсэн талаар тэрбээр ярьжээ.

Киргизийн Ерөнхийлөгч асныг олон нийтийн эмх замбараагүй байдлыг зохион байгуулсан, хууль сахиулах байгууллагын ажилтнуудад хүч хэрэглэсэн, хүний амь хөнөөсөн, хөнөөхийг завдсан, хууль сахиулах байгууллагын ажилтныг хөнөөсөн гэх хэрэгт буруутай гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top