ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 15

Өнөөдөр 2019.08.15. Монгол эх оронд маань нар 05 цаг 47 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 20 градус, үүлшинэ.

Өнөөдөр Польшд Зэвсэгт хүчний өдөр, Коста Рикад Ээжүүдийн өдөр, Румынд Тэнгисийн цэргийн өдөр, Энэтхэг, Конгод Тусгаар тогтнолын өдөр тохиож байгаа бол ОХУ-д Археологчдын баярыг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин, “Оскар”-ын хоёр удаагийн шагналт Бен Аффлек, Оросын эстрадын дуучин Юлиан, хип хоп дуучин Тимати, Америкийн дуучин Жо Жонас, жүжигчин, “Оскар”-ын шагналт Женнифер Лоуренс, Оросын поп дуучин Нюша, Францын Ерөнхий сайд асан Ален Жюппе, Их Британийн гүнж Анна, Тунисын Ерөнхий сайд Али Лараед, Мексикийн кино найруулагч, “Оскар”-ын дөрвөн удаагийн шагналт Алехандро Гонзалес Иньярриту зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1920 оны энэ өдөр Польш улс Варшавын тулаан /Зөвлөлт-Польшийн дайн/-д ялжээ.

1943 оны энэ өдөр Мао Зэдуны тушаалаар Хятадын Коммунист намд цэвэрлэгээ эхлэв.

1947 оны энэ өдөр Энэтхэг хоёр улс болж хуваагджээ. Пакистан болон Энэтхэгийн холбооны улс гэж хуваагдан, Энэтхэгийн Ерөнхий сайдаар Жавахарлал Неру сонгогдож байв.

1948 оны энэ өдөр Үндэсний хурлын сонгуулийн дараа БНСУ-ыг зарлан тунхаглаж, Ерөнхийлөгч нь Ли Син Ман болжээ.

1956 оны энэ өдөр ЗСБНХУ-д Сталины шагналын оронд Лениний шагналыг сэргээв.

1960 оны энэ өдөр Бүгд найрамдах Конго улс Францаас тусгаар тогтножээ.

Өнөөдөр үс засуулбал өлзийтэй сайн гэж дорнын зурхайд буужээ. Хулгана жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд аливаад болгоомжтой хандаарай. Энэ өдөр архи, тамхи хэрэглэх, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэ. Бүжиг наадам хийх, урлан бүтээхэд сайн. Харин хувцас эсгэх, шинэ хувцас авахад таагүй. Хол газар явах гэж байгаа бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top