Кенид талийгаачийн биеэс ажлын хувцсыг нь тайлан авч, албан хэрэгцээнд нь буцаан тушаах гэж булш ухсан хэрэг гарсан байна.
Орон нутгийн The Daily Nation сонинд бичсэнээр 31 настай Мартин Сикуку Алукое (Martin Shikuku Alukoye) ажил үүргээ гүйцэтгэж яваад голд живж, амиа алдсан бөгөөд түүнийг энэ сарын 11-нд оршуулжээ.
Харин оршуулгын маргааш нь түүний ажиллаж байсан Какамега тойргийн залуучуудын асуудал эрхэлсэн хорооны төлөөлөгч ар гэрт нь очиж, албаны хувцсыг нь нэхсэн байна. Төрөл төрөгсөд нь талийгаачийг ажлын хувцастай нь оршуулсан тухайгаа учирлатал тэд булшийг ухаж, албаны хувцсыг буцаан тушаа гэж шаарджээ.
Хууль ёсоор булшийг ухахад шүүхийн зөвшөөрөл хэрэгтэй ч тэд гэр бүлийнхнийг нь үл ойшоон, шарилийг гаргаж ирээд, хувцсыг нь тайлан одсон байна. Гэр бүлийнхэн нь арга буюу өөр хувцас өмсгөн, дахин оршуулжээ.
Талийгаачийн авга ах Фрэнсис Мутамба (Francis Mutamba) “Тэд ардын зан заншил, хууль дүрмийг үл хайхран, ажлын хувцасны төлөө газар хөндлөө. Оршуулгын ёслол дээр ажлынх нь хүмүүс байсан. Хэн нь ч түүнийг ажлын хувцастай оршууллаа гэж эсэргүүцээгүй” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Har tiv ugaasaa sunutsun gazar