ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 16

Өнөөдөр 2019.08.16. Монгол эх оронд маань нар 05 цаг 48 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 20 градус, үүлшинэ.

Өнөөдөр Парагвайд Хүүхдийн өдөр, Доминиканд Бүгд найрамдах улсын өдөр тохиож байна.

Энэ өдөр Австралийн кино найруулагч, “Оскар”-ын шагналт Брюс Бересфорд, Америкийн кино найруулагч Жэймс Кэмерон, Голландын хард рок хамтлаг болох «Golden Earring»-ийн дуучин Барри Хэй, Америкийн дуучин Мадонна, хошин урлагийн жүжигчин, “Алтан бөмбөрцөг”-ийн шагналт Стив Карелл, Оросын жүжигчин Юлия Высоцкая, хөтлөгч Алла Довлатова, Канадын хоккейч, олимпын аварга Кэри Прайс зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1954 оны энэ өдөр «Sports Illustrated» сэтгүүлийн анхны дугаар гарчээ.

1960 оны энэ өдөр Кипр бие даасан улс болов.

-Мөн оны энэ өдөр Сансрын нисэгчдийн олон улсын академи үүсгэн байгуулагджээ.

-Мөн Жозеф Киттингер 32 орчим км-ийн өндрөөс шүхрээр буужээ.

1962 оны энэ өдөр Пит Бест «Битлз»-ийн бүрэлдэхүүнээс хөөгдөв. Түүний оронд Ринго Старр иржээ.

1976 оны энэ өдөр Эльдар Рязановын алдарт «Хувь заяаны эргүүлэг буюу ууранд суусны паян» кино дэлгэцнээ гарч байв.

1978 оны энэ өдөр Шри-Ланка социалист улс болсноо зарлажээ.

1985 оны энэ өдөр Мадонна, Шон Пенн нарын хурим болж байв.

1991 оны энэ өдөр II Иоанн Павел Ромын пап лам нарын түүхэнд анх удаагаа Унгарт айлчилжээ.

1995 оны энэ өдөр Бермудын арлуудын хүн амын дийлэнх нь тусгаар тогтнолын эсрэг саналаа өгч, Британийн колонийн статусыг хадгалж байв.

Өнөөдөр үс засуулбал өвчин ирнэ гэж дорнын зурхайд буужээ. Үхэр, могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд аливаад болгоомжтой хандаарай. Энэ өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, хагалгаа хийлгэх, буг дарахад таатай. Харин улаа гаргах, хиншүү хярвас тавих, мод суулгах, зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд таагүй. Хол газар явах гэж байгаа бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top