ТОЙМ: Хоригийн дараах ОХУ-ын ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ӨСӨЛТ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 16

АНУ-ын Хөдөө аж ахуйн яам Оросын хөдөө аж ахуйн салбарын өсөлт хориг тавьсны дараа 30 хувиар нэмэгдсэнийг тайландаа онцолжээ. “2014 оноос хойш Оросын дотоодын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл 30 хувиар өссөн” гэж АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны тайланд өгүүлсэн байна. 2014 оны гуравдугаар сард Барууны орнууд Москвагийн эсрэг хориг арга хэмжээ авсан билээ. Москва импортын хараат байдлыг бууруулж, дотоодын бүтээгдэхүүний экспортыг дэмжихэд анхаарлаа хандуулж байгаа аж. АНУ-ын мэргэжилтнүүд ОХУ асар том зах зээл гэдгийг онцолж байгаа ч хориг арга хэмжээ авсны үр дүнд Орос руу экспортлох зөвшөөрөлтэй байдаг Америкийн бүтээгдэхүүний жагсаалт буурсан талаар өгүүлжээ.

Барууны хориг арга хэмжээ нь Москвагийн зүгээс хариу хориг тавихаас өөр аргагүй болгосон байдаг. Оросууд эсрэг хориг арга хэмжээ авснаар импортын олон төрлийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд нөлөөлжээ. Үүний үр дүнд 2014 оноос хойш тус улсын дотоодын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хэмжээ 30 хувиар өссөн байна. “Оросын эрх баригчид импортын хараат байдлаа бууруулах, дотоодын үр тариа, мах, боловсруулсан хүнсний экспортыг дэмжихэд чиглэж байна” гэж АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны тайланд өгүүлжээ.

Тайланд дурдсанаар сүүлийн гурван жилийн хугацаанд ОХУ-д боловсруулсан хүнсний үйлдвэрлэлийн жилийн дундаж өсөлт 5 хувь хэвээр байгаа бол Америкийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 2018 онд хүнс, ундааны үйлдвэрлэлд 101 тэрбум ам.долларын өртөгтэй бүтээгдэхүүн (бараг 6.4 их наяд рубль) үйлдвэрлэсэн нь өмнөх оныхоос 7 хувиар их байна. Эдгээр өсөлтийн хурдыг хэвээр байлгахын тулд Оросын боловсруулсан хүнсний үйлдвэр нь шинэ тоног төхөөрөмжид хөрөнгө хуваарилсаар байгаа аж.

Сануулахад, 2014 оны наймдугаар сарын 6-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-ын эсрэг Өрнөдийн хориг арга хэмжээний хариуд “ОХУ-ын аюулгүй байдлыг хангах эдийн засгийн тусгай арга хэмжээг хэрэгжүүлэх тухай” зарлигт гарын үсэг зуржээ. Мөн өдөр АНУ, Европын холбоо, Канад, Австрали, Норвег улсаас хөдөө аж ахуйн зарим төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортлоход хориг тавьсан байна. Хиам, мах, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, далайн гаралтай бүтээгдэхүүн, загас, түүнчлэн бяслаг болон бусад сүүн бүтээгдэхүүнд хязгаарлалт тавьжээ. Нэмж дурдахад, хориг арга хэмжээний талаар тайлбар хийхдээ Ерөнхийлөгч Владимир Путин “Орос улс хэн нэгэнтэй маргалдаж зөрчилдөөгүй. Хориг арга хэмжээ нь хэд хэдэн салбарыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан” гэж цохон тэмдэглэв.

Бүх хязгаарлалтын дараа 2014 оноос хойш ОХУ 50 тэрбум ам.доллар, Европын холбоо 240 тэрбум ам.доллар, АНУ 17 тэрбум ам.доллар алджээ.

Борлуулалтын хэтийн төлөв

АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны тайланд мөн “2014 оноос хойш Оросын өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний импортын хэмжээ 35 хувиар буурсан ч Москва гадаадын ханган нийлүүлэгчдээс жимс, хүнсний ногоо, самар, үхрийн мах, бяслаг, дарс худалдаж авсаар байна” гэжээ. Америкийн шинжээчдийн үзэж байгаагаар ОХУ хориг арга хэмжээнд өртөөгүй орнуудаас олон бүтээгдэхүүн худалдаж авдаг бөгөөд үүнд Беларусь, Турк, Хятад, Бразил, Эквадор, Өмнөд Африк, Чили, Аргентин зэрэг улс багтана. Үүний зэрэгцээ ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авснаар тус улс руу экспортлохыг зөвшөөрсөн Америкийн бүтээгдэхүүний жагсаалт багассан.

АНУ-ын Хөдөө аж ахуйн яам нь оросуудтай хэрхэн бизнес хийх талаар хэд хэдэн зөвлөмж өгчээ. Олон улсын худалдаанд оролцдог Оросын ихэнх иргэн англи хэл мэддэг болохыг тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ оросууд утсаар болон и-мэйлээр харилцахаас илүү хувийн уулзалтыг илүүд үздэг байна. Шинжээчдийн дүгнэж байгаагаар Оросын зах зээл сонирхол татаж байгаа аж. “Москва бол ирээдүйтэй зах зээл. Зөвхөн хоол унд төдийгүй аливаа бараа бүтээгдэхүүний худалдаанд ашигтай. Мэдээжийн хэрэг америкчууд хориг тавьснаасаа болж Оросын зах зээлд орж чадахгүй байгаа нь тэдэнд асуудал авчирсан” гэж “RT” агентлагийн шинжээч өгүүлжээ.

Зарим шинжээч бичихдээ “Орос улс хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний хувьд тийм ч ирээдүйтэй зах зээл биш. Учир нь бүтээгдэхүүний дийлэнхийг өөрсдөө харьцангуй хямд, үр ашигтай үйлдвэрлэж сурсан, эсвэл бараа бүтээгдэхүүний өөр эх үүсвэртэй байдаг” гэжээ.

Оросууд эрүүл амьдралын хэв маягийг илүүд үзнэ

АНУ-ын Хөдөө аж ахуйн яам мөн оросууд эрүүл амьдралын хэв маягийг сонирхож байгааг тайландаа өгүүлжээ. Тодруулбал, Америкийн судалгааны компаниас гаргасан дүн мэдээгээр оросуудын 84-ээс дээш хувь нь хоолны дэглэмээ өөрчилсөн байна. Судалгаанд оролцогчдын 53 хувь нь өөх тос, 65 хувь нь элсэн чихэр хэрэглэхээ багасгажээ. Нэмж дурдахад, 67 хувь нь хоол хүнсэндээ байгалийн болон эрүүл бүтээгдэхүүн хэрэглэх болсон байна. Үүний зэрэгцээ тайланд Орос руу экспортлоход хамгийн ирээдүйтэй бараа бүтээгдэхүүний жагсаалтыг гаргажээ. Үүнд улаан лоолийн паста, дарс, цангис, муур, нохойнд зориулсан хоол, соус, бэлэн хоол орсон байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
USD BANK(197.210.227.167) 2019 оны 08 сарын 17

Сайн байна уу? Намайг Турмөх гэдэг. Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдэд мэдээлэл өгөхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхөрсөн тул онлайн зээлдүүлэгч хэд хэдэн зүйлийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад хамрагдах зээлдүүлэгч гэж дуудсаны дараа тэр надад 1,032,904,450MNT сая төгрөгийн зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай. (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит хугацааны зээл авах хүсэлтэй байгаа хүмүүст энэ боломжийг ашиглахыг ан

0  |  0
USD BANK(197.210.227.125) 2019 оны 08 сарын 17

USD BANK(197.210.226.124) 2019 оны 08 сарын 17

зочин(202.9.43.168) 2019 оны 08 сарын 16

манайхан нохой муурны хоол хийвэл яасан юм бэ

0  |  0
баааж(182.160.34.89) 2019 оны 08 сарын 18

диктатур хол явахгүй. Путин далд орохоос нааш оросууд эрх чөлөөтэй сэтгэж, дэлхийн тавцанд гарч чадахгүй. Оюун санаа нь чөдөрлөгдсөн байхад юу хийгээд ч нэмэргүй. Хэрэв Путинээс өөр удирдагч байсан бол Оросууд өнөөдөр Тесла шиг юм хийчихээд сууж байх байлаа

0  |  3
Top