Ирсэн хүн болгонд 10 мянган доллар амлаж байгаа Италийн хот

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 17

Италийн Локано хотын захиргаанаас хотод нь ирж амьдран, хүүхэд төрүүлсэн хүнд 10 мянган ам.доллар амлаж байна.

Хотын дарга Жованни Бруно Маттиет төрөлх хотоо аврахын тулд ийм арга хэмжээ авсан байна. Эхлээд Маттиет италичууд, Италид амьдарч байгаа гадаадын иргэдэд хандсан ч амжилт олсонгүй. Тиймээс энэ удаад гадаадын хүмүүст хандан, уриалга гаргажээ.

Локанод залуу хос, хүүхдүүдийн тоо цөөрснөөр дэлгүүр, ресторан хаагдаж, удахгүй цорын ганц сургууль нь үүдээ барьж магадгүй болоод байна. 1900-гаад оны эхээр энд 7000 хүн амьдарч байсан ч одоо 1500 хүнтэй. Өнгөрсөн жил Локанод 40 хүн нас барж, 10 хүүхэд шинээр мэндэлсэн гэнэ.

Хотын дарга Жованни Бруно Маттиет CNN-д ярилцлага өгөхдөө “Хүмүүс Турин хотын үйлдвэрт ажиллахаар хотоо орхиж байна. Хэдхэн сурагчтай болохоор дунд сургууль маань ч хаагдах эрсдэлд ороод байна. Бид залуу хосууд, мэргэжилтнүүдийг голчлон урих бодолтой. Дэлгүүр, баар, ресторан хаагдсан ч шинэ хүмүүс ирвэл нээхэд бэлэн байна. Локано бол цэвэр агаартай сайхан хот” гэж хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
narmandah(66.181.189.225) 2019 оны 08 сарын 19

yells guren eh oron eh nutgaa ingej hamgaaldag bna shuu manaI uls iim bolchih vii

0  |  0
ЗАР(103.10.23.84) 2019 оны 08 сарын 18

БАГА МӨНГӨ БАЙНА 1 САЯА ГЭВЭЛ ХҮН ОЧОЖ БОЛОХ ЮМ ДЭЭР НЬ ХОЁР ЭХНЭР АВЧ БОЛНО ГЭЭД ЗАРАЛ

1  |  1
Top