1896 оны энэ өдөр хүн анх удаа машинд дайруулж, амь насаа алдсан юм. Брижит Дрисколл (1851 – 1896 оны 8-р сарын 17) бол машины хамгийн анхны хохирогч болон түүхэнд үлдсэн юм.
1896 оны наймдугаар сарын 17-нд Лондон хотод “Англи, Францын автомашин” компанийн ажилтан Артур Эдселл гэгч 45 настай, хоёр хүүхдийн ээж Брижит Дрисколлыг машинаар дайрч, амь насыг нь хохироосон байна.
Гэрч нарын мэдүүлснээр Артур маш “хурдтай” явж байсан гэнэ. Хажуудаа залуу бүсгүй суулгасан байсан тэрээр шинэ машинаа гайхуулах санаатай хурд хэтрүүлсэн нь тогтоогджээ. Мөн жолоо барих зуураа бүсгүйтэй ярилцаж, сатаарч байсан байна. Артур жолоо бариад гурван долоо хоног болж байсан бөгөөд Дрисколл машинаас борооны шүхрээр хамгаалах гээд амжилт олоогүй байна.
Хүний амь хохироосон анхны жолоочийн хэргийг зургаан цаг хэлэлцсэний эцэст шүүхээс түүнийг гэм буруугүй гэж үзжээ. Шүүхээс “санамсаргүй үхэл” байлаа гэж мэдэгдээд Артур болон түүний компанийн эсрэг хэрэг үүсгэхээс татгалзсан байна. Мөн “Хатагтай Дрисколл өөрийн анхаарал болгоомжгүй байдлаас болж, амиа алдсан” гэсэн дүгнэлт гаргажээ.
Сэтгэгдэл ( 0 )