Хавайн Цагдаагийн газар хоёр танхай жуулчныг хайж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 17

Хавайн арлын таван одтой зочид буудлын үүдэнд байсан элсэн баримлыг эвдэн сүйтгээд зугтан одсон хоёр эмэгтэй жуулчныг тус арлын Цагдаагийн газраас эрэн сурвалжилж байна.

Энэ явдал Хонолулу хотын “Royal Hawaiian” зочид буудалд наймдугаар сарын 12-ны 23 цагийн орчим болжээ. Камерын бичлэгээс үзэхэд нэгэн эмэгтэй хашлага даван орж, эмэгтэй хүний баримлын толгойг таслаад, эрэгтэй хүний хамрыг хугалаад зогсохгүй дэр шидэн улам их хохирол учруулахыг хичээж байлаа. Харин нөгөө эмэгтэй нь энэ бүх танхай явдлыг бичлэг хийгээд зогсож байсан юм.

Цагдаагийн газраас гэмт этгээдүүд 20-30 настай гээд баривчлахад тусламж үзүүлэхийг иргэдээс хүссэн байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(212.253.240.220) 2019 оны 08 сарын 19

тэнэг гахай вэ .согтуу эсвэл мансуурсан байсан биз.хашраагаад өгвөл таарна

1  |  1
Дэмжигч :)(66.181.161.54) 2019 оны 08 сарын 17

Сайхан яатуунууд вэ. Сайн торгууланд унах байхдаа.

0  |  0
Top