ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 19

Өнөөдөр 2019.08.19. Монгол эх оронд маань нар 05 цаг 52 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 19 градус, бороотой.

Өнөөдөр Дэлхийн хүмүүнлэгийн өдөр. АНУ-д өнөөдөр Үндэсний нисэх хүчний өдөр бол Афганистанд Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Италийн найруулагч, жүжигчин Нанни Моретти, хөлбөмбөгч, дасгалжуулагч Чезаре Пранделли, Америк, Канадын жүжигчин Мэттью Перри, Америкийн жүжигчин Трэйси Томс, Оросын жүжигчин, хөтлөгч Михаил Башкатов, Германы авто уралдаанч Нико Хюлькенберг зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1887 оны энэ өдөр агаарын бөмбөлгөөр хөөрсөн Дмитрий Менделеев нар хиртэлтийг ажиглажээ.

1923 оны энэ өдөр Зөвлөлтийн анхны шинжлэх ухааны судалгааны хөлөг онгоц болох “Персей” анхны аяллаа хийв.

1945 оны энэ өдөр Японы Квантуны арми Манжуурт бууж өглөө.

Вьетнамын коммунистууд Ханойг эзлэв.

1944 оны энэ өдөр Александр Покрышкин ЗХУ-ын анхны гурван удаагийн баатар болжээ.

2004 оны энэ өдөр «Google» компани хувьцаагаа хөрөнгийн зах зээл дээр худалдаж эхлэв.

Өнөөдөр үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө гэж дорнын зурхайд буужээ. Луу, бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Энэ өдөр эм, эмнэлгийн үйл, лус тахих, хүүхэд үрчилж авах, хур оруулах, дарханы үйлд таатай. Харин сэтгэлд сэвтэй газар очихыг цээрлэ. Хол газар явах бол зүүн зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top