Хамтдаа аялдаг хараагүй эрэгтэй, хөлгүй эмэгтэй хоёр

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 19

Сэтгэл байвал ямар ч саад бэрхшээлийг давж чадна гэдгийг энэ хоёр хүн амьдрал дээр батлан харуулж байна.

Мелани Кнехт төрөлхийн нурууны өвчинтэй тул багаасаа тэргэнцэр ашигладаг бүсгүй. Харин Тревор Хан таван жилийн өмнө өвчний улмаас хараагүй болсон.

Нэгэн хичээл дээр танилцсанаасаа хойш тэд хамтдаа алс холын аянд морддог болсон.

Нэгнийхээ нүд, хөлийг нөхөж, тэд Колорадогийн уулсаар аялсаар байна. “Хан хөл, би нүд. Хамтдаа бид Мөрөөдлийн баг. Бид нэг зорилготой” гэж Кнехт ярьж байна.

Кнехт багаасаа байгальд аялах дуртай бол Хан тамирчин бөгөөд хараагүй болсон хойноо ч спортоор хичээллэсэн хэвээр байсан.

Аялалд явахдаа тэд Кнехтийг Ханы нуруунд бэхэлнэ. Бүсгүй зам зааж, залуу алхана.

“Би харж байгаа бүх юмаа түүнд хэлдэг, хаагуур яаж явах ёстойг зааж өгнө” Кнехт

“Машин ч хүрэхгүй уулан дээр гарахад зорилго, үүргээ биелүүлсэн мэт сэтгэл төрдөг. Кнехтийг инээж байгааг сонсоход үнэхээр сайхан байдаг. Одоо миний амьдрал зорилготой болсон” Хан

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tuyana(62.203.115.220) 2019 оны 08 сарын 22

Gaixaltai xumuus yum, unexeer.

1  |  0
Top