ОХУ, БНАСАУ-ын харилцаа зузаарсаар

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 19

ОХУ-ын Гадаад хэргийн сайдын орлогч Игорь Моргулов болон БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чой Сон Хуй нар хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх тохиролцоо хийжээ. Тэд өнгөрсөн баасан гарагт уулзаж, Солонгосын хойгийн асуудлаар болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын өнгөрсөн дөрөвдүгээр сард байгуулсан хэлэлцээрийн дагуу хоёр улсын харилцааг хөгжүүлэх асуудлыг хэлэлцсэн байна.

ОХУ болон Хойд Солонгос нь Солонгосын хойгт гурван талт төслүүд хэрэгжүүлэх зэргээр хамтын ажиллагаагаа бэхжүүлсээр байгааг талууд онцолжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр уулзахдаа хэлэлцээ үр бүтээлтэй болсон хийгээд Ким Жон Уны гаргасан олон санаачилгын ачаар Солонгосын хойгт үүссэн нөхцөл байдал тогтворжиж байгааг онцолсон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top